13 настай хүү дүүгээ буудан хөнөөжээ

Орон нутгийн цагдаагийн хэлтэс мэдээлсэн бөгөөд урьдчилсан мэдээллээр ах дүү нар оройн хооны үеэр хоолноос болж маргалдсан ба 13 хүү дүүгээ буудсан байна. Энэ үед гэрт том хүмүүс байгаагүй аж.
Хүү зэвсгийг хаанаас авсан нь тодорхойгүй байна. Нас барсан дүү нь зургаан настай байсан бөгөөд харин арван зургаан настай ах нь одоо шархадсан эмнэлэгт байгаа ба шарх амь насанд нь аюулгүй гэж албаныхан мэдэгдсэн байна.
Хэрэг явдалтай холбоотой өөр ямар нэгэн мэдээлэл гараагүй бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа аж.