ВИДЕО: Онгоц сүйрэх үйл явц

Өнгөрсөн шөнө цагдаагийнхан Дюссельдорфт байх нисэгчийн гэрт дөрвөн цагийн турш нэгжлэг хийж, улмаар зөөврийн компьютер, лэптоп болон бусад материалыг хураан авсан байна. Нисэгчийн хувьд эцэг эхийн хамт амьдардаг байсан аж. Цагдаагийнхан хэлэхдээ, бидний олсон эд мөрийн баримт ослын шалтгааныг тогтооход маш чухал ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй” гэжээ. "Daily Mail” сонинд, нисэгчид сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байсан тухай мэдээлсэн байна.
Андреас Лубитз нь 27 настай, Герман улсын иргэн бөгөөд ямар нэг террорист бүлэглэлтэй холбоогүй болох нь тогтоогджээ. Тэрээр 2013 оны есдүгээр сараас хойш "Germanwings” компанид ажиллаж, нийт 630 цаг нислэг үйлдсэн байна.