Байгаль орчинд 1.014.876.323 төгрөгийн хохирол учруулсан сумдын засаг дарга нарыг шүүнэ Ноцтой мэдээ 27-03-2015, 15:53 1412 Хуваалцах Ховд аймгийн "Цэцэг” сумын Засаг дарга Д.Цогбадрах, "Алтай” сумын Засаг дарга Р.Бадамцэцэг нар нь 2014 оны 06 дугаар сарын эхээр Ховд аймгийн "Цэцэг” сумын нутаг дэвсгэрт орших"Мянган Угалзат нурууны” тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газрын "Цагаан эрэг” нэртэй газарт дураараа аашилж хуулиар тогтоосон журмыг зөрчин хууль бусаар ашигт малтмал /вольфром/ олборлох үйл ажиллагаанд иргэдийг оролцуулан, улмаар тэднээс төлбөр хураамж авч, байгаль орчинд 1.014.876.323 /нэг тэрбум арван дөрвөн сая найман зуун далан зургаан мянга гурван зуун хорин гурван/ төгрөгний буюу "онц их хэмжээ”-ний хохирол учруулсан гэмт хэрэгт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.Энэ хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүллээ.Мөн сумдын засаг дарга нар дээрхи байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, холбогдох хууль журмыг мөрдөн ажиллах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг сурталчилах, орон нутгийн Байгаль орчин, ойн ангийн эрх бүхий мэргэжилтэн, албан тушаалтан, улсын байцаагч нар "Байгаль хамгаалах журмын эсрэг” гэмт хэргийг таслан зогсоох талаар тодорхой ажил хийх шаардлагатай байгааг харгалзан үзэж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравданд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна. 1412 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 23-03-2015, 14:54 Хулгай, дээрмийн 117 удаагийн давтан үйлдэлтэй нэр бүхий 29 этгээдэд ял оноолоол оноолоо… 23-03-2015, 14:44 Дээрэм, танхай, хулгайг бүлэглэн үйлддэг 29 хүнд ял оноолоо… 8-09-2014, 10:35 “Нийслэл өргөө” ХК-ийн захирал Б.Ганзоригт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ… 6-09-2014, 12:34 А.Мэндбаярт ялын дээд хэмжээ өглөө… 1-08-2014, 15:25 Ерөнхий сайдын талаархи АТГ-ын мэдэгдэл /бүрэн эхээрээ/… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.