МУГЖ С.Жавхланд 45 мянган дуудлага, 4000 мессэж ирсэн гэнэ
Харин цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч залуус гавьяатын өдөрт ярьдаг лимитийг тун амархан бодож гаргасан юм. Тэрбээр "Жавхлантай өдөрт 3000-5000 хүн утсаар ярьдаг гэнэ. Нэг хүнтэй 30 сек яриад 3000 хүнтэй ярина гэж тооцвол өдөрт 25 цаг ярьдаг юм байна” хэмээн жиргэсэн юм. Хоногт 24 цаг байдаг гээд тооцохоор эрхэм гавьяатын ярианы лимит хэтэрчихээд байгаа юм.
Хэтэрхий их сүржигнүүлэх ийм хортой, гавьяат аа. Хоол идэх, унтах ч завгүй ярилаа ч 3000 хүнтэй ярина гэдэг арай л худлаа сонсогдоод байна даа. Тэрбээр, үг үйлдлээ зөв хяна, гурван сая монголчуудын өмнөөс гэж яриад яахав. Үр хүүхдийг маань битгий улстөрд хутга гэсэн хүний мессежид "Өөр юу ч ойлгоогүй юу. Тархины чинь хэмжээ тэр, Хохь чинь” гэсэн хариулт өгсөн гэдэг.