78 хохирогчийн ДНХ-г тогтоосон ч Андриас Лубитзийн ДНХ тодроогүй байна

871
78 хохирогчийн ДНХ-г тогтоосон ч Андриас Лубитзийн ДНХ тодроогүй байнаГерманы авиа компани "Germanwings”-ийн 4U 9525 дугаарт нислэгийн онгоц Францын Альпийн нуруунд осолдсоноор онгоцонд явсан 150 хүн амиа алдсан билээ. Тэгвэл ослоос хойш таван өдрийн дараа 78 хохирогчийн ДНХ-г тодорхойлсон тухай хэргийн газрын шинжээчид мэдээллээ.


Хэдийгээр Германы хэвлэл онгоцыг санаатайгаар осолдуулсан гэх туслах нисэгч Андриас Лубитзийн ДНХ-г тодорхойлсон гэж мэдээлсэн ч шинжээчид үүнийг няцаасан байна. Одоогоор түүний цогцсын хэсэг олддоогүй хэмээн үзэж байгаа юм.

 

 

Онгоцны осллоор амиа алдагсдыг дурсах албан ёсны арга хэмжээ ирэх дөрөвдүгээр сарын 17-нд Германы хамгийн алдартай сүм болох Кологн хотын сүмд болох аж. Энэхүү арга хэмжээнд Герман канцлер Ангела Меркель, ерөнхийлөгч Жоачим Гуак оролцох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>