Улсын харцага Г.Ганхуяг нарыг танхайрсан хэргээр шалгаж эхэлжээ

3246
Улсын харцага Г.Ганхуяг нарыг танхайрсан хэргээр шалгаж эхэлжээ
Бурхан халдун хайрханд сүслэн, залбирч явсан хэсэг Өвөрмонгол залууст эр бяраа гаргасан видео бичлэг сошиал ертөнцөөр цацагдсанаар сайн гэхээсээ уур бухимдал, талцлыг нийгэмд бий болгоод байгаа юм. Тэгвэл энэ талаараа бахархан, бусдыг дарамтлан алгадсанаа фэйсбүүк хуудастаа гайхуулан бичсэн хүн бол Улсын харцага Г.Ганхуяг. Тэрээр "Өвөр монголчууд "Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж "Ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” гэжээ.
 
 
 Цагдаагийн Ерөнхий газрын ХМА-аас энэ хэрэг дээр эрүү үүсгэн шалгаж эхэлснийг тодотгоод байгаа юм. Харин хэрэг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт болж өнгөрсөн болохоор тус аймгийн цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж байгаа юм байна.
 
 
Монгол Улсын Эрүүгийн хуулинд "Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, үүнийг бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт байдаг билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>