“Голомт” банк үйлчлүүлэгчийнхээ данснаас мөнгө авсан уу? Онцлох мэдээ, Шар мэдээ 1-04-2015, 16:16 1229 Хуваалцах "Голомт” банк үйлчлүүлчдээ мэдэгдэлгүй данснаас нь мөнгө авч байжээ гэсэн мэдээлэл дуулдаж эхэллээ. Данснаасаа мөнгөө алдсан компани нь "Дун Өргөө” гэх сураг ч чих дэлсээд байна. "Дун Өргөө” нь зочид буудал, үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд гадаад, дотоодын өндөр зэрэглэлийн зочид, төлөөлөгчдийг угтаж авч үдэж өгдөг ажээ. Ингэхдээ дэлхийн томоохон зочид буудлуудтай адил онлайнаар захиалга авч, төлбөр тооцоогоо хийдэг гэнэ. Энэхүү гүйлгээ нь "Голомт” банкин дахь тус компанийн дансаар нь дамждаг байжээ. Гэтэл харилцагч банк нь компанийн орлогоос 30 хоногийн дотор 17.8 сая төгрөгийг мэдэгдэлгүй авсан нь үл ойлголцол үүсгэсэн гэнэ. Хэрэв банк ийм үйлдэл хийсэн нь тогтоогдвол цаашид үйлчлүүлэгчдийн итгэл алдарч мэдэх юм. Мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн найдвартай түнш байх эрх нь эргэлзээтэй болоход хүрч болзошгүй гэхчлэн олон асуултыг араасаа дагуулж байна. Л.ХЭРЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/ 1229 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 5-02-2015, 09:26 Ахмадууд “Монгол банк”-ны урд жагсана… 6-01-2015, 17:19 “Голомт”-ын Д.Баясгалан шимтгэл тутмын зөрүү 4700 төгрөгөөрөө юу хийдэг вэ?… 8-12-2014, 13:41 Х.Тэмүүжингийн жиргээ ба “Голомт”-ын тайлбар… 28-11-2014, 13:49 ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНКААР ДАХИН ТОДОРЛОО… 8-08-2014, 14:58 “Сүнжин гранд”-ын агуулахаас Туул голоос барьсан их хэмжээний загас гарчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.