Ерөнхий сайд Н.Алтанхуяг : "Засгийн газрыг хорлон саатуулж буй хүн" гэж хэнийг хэлэв?

1755
Ерөнхий сайд Н.Алтанхуяг : "Засгийн газрыг хорлон саатуулж буй хүн" гэж хэнийг хэлэв?Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг уржигдар орой АТГ баривчилж, хорьсон билээ.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр орой мэдэгдэл гаргажээ.
Тэрээр мэдэгдэлдээ:
"... ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн "Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно." хэмээсэн байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэгэнтээ : "Ардын Нам, АТГ хоёр л ажил хийлгэхгүй байна." хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл өдгөө мөнөөх АТГ-ынхаа эсрэг тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн нь энэ.
Харин эх сурвалжууд "Н.Алтанхуяг АТГ-тай бус АТГ-ын ард байдаг "хүнтэй" л дайн зарлаж буйгаа албан ёсоор зарлаж байна. Тийм ч амар суудлаа тавьж өгөхгүй нь" хэмээн дүгнэж буй аж.
Ингэхэд АТГ-ын ард хэн байдаг билээ дээ?

Х.Булган
sonin

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>