|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 06:20
1-12-2017, 11:10

Цагаан хөшиг

Цагаан хөшигХар хөшиг нээгдэхийг тэсэн ядан хүлээх агшинд гэрэл унтарч үзэгчдийн суудлаас алга ташилт нижгэнэх нь тайзан дээр хэн гарч ирэх боп гэсэн догдлолыг дагуулдаг. Магадгүй зарим үед гарч ирэх жүжигчдийг ч бид мэдэж байдаг. Энэ бол урлагийн тайз. Тэр тайзан дээр инээд, аз жаргал, утга уянга, эмгэнэл гээд л бүх зүйл өрнөдөг. Нэг үгээр хэлэх юм бол хүний амьдралыг өөрсдөд нь хөндлөнгөөс харуулахыг урлаг гэдэг байх. Тэгвэл амьдралын тайз цагаан хөшигтэй. Тиймээс хүний хийсэн буруу үйл маш тод харагддаг байж болох юм. Учир нь муу, муухай бүхнийг хараар дүрсэлдэг болохоор тэр шүү дээ. Цагаан хөшигтэй тайзан дзэр бид ямар байх ёстой вэ.
 
Эх орон бол бидний тайз. Ингээд бодохоор бүтээж буй амьдралынхаа дүрийг маш сайн, чанартай гаргах нь чухал юм. Нөгөө талаараа тайзаа хүндлэх, чин сэтгэлээсээ сүсэглэн хайрлах нь чухал юм. Монгол хүн бүхэн эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг маш сайн мэднэ. Тэр ч утгаараа "Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэмээх юугаар ч сольшгүй хатуу хуультай билээ. Харин сүүлийн үед бид жинхэнэ эх орончид гэж хэн бэ гэдгийг ялгаж салгахаа болилоо. "Би эх орондоо хайртай, Миний эх орноос савараа тат, Эцэг дээдсийн үлдээсэн газар шороон дээр минь хятад хүний хөлийн мөр гарах ёсгүй" гзх мэт сайн нь ч мэдэгдэхгүй муу нь ялгарахгүй олон үг цахим ертөнцөөр шуурга мэт дэгдэж байна. Тэр үг бүхний ард хэн нэгний зүрх, сэтгэл бий. Магадгүй зарим нь эх орондоо хайртай мэт боловч үнэн чанартаа түүнээс илүү өөртөө хайртай хүмүүс ч бий. Ингэж хатуухан хэлэхийн учир нь аман дээрээ эх орон гэж дуугардагч амьдрал дээр эх ороноо худалдцаг, худлаа өмгөөлсөн дүрд тоглогчид маш олон болжээ. Магнайныхаа хөлсийг малгайгаараа арчихад эх орон үнэртдэг, Үл ялигхан нуруу нь гандаж эмжээр нь сэмэрсэн аавынхаа хуучин дээлийг өмсөхөд өөрийн эрхгүй сэтгэл өмөлзүүлэх үнэр нь бас л эх орны минь үнэр шүү дээ.
 
Зовлонд унаж өвдөг бохирохдоо эх орныхоо шороог атгаж хөл дээрээ босдог. Сарьдаг уулсаа бүү хэл овоо толгсдоо өмгөөлөх монголын ардтүмэн цөстэй. Гэхдээ бид буруу үед буруу дуугарах нь олон болжээ. Сүүлийн жишээ татахад Бурхан Халдун ууланд гарсан өвөр монгопын иргэнийг зодож өвдаг сөрхүүлсэн гэж шуугиан хаа сайгүй байна. Үүнийг зөв гэж дэмжих хүн ч олон байна. Миний эх орны гайхам сайхныг мэдэрсэн монголыг гэх хүсэл сэтгэлд нь яваа тэр хүнийг ийнхүү доромжлох хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Магадгүй өөр өнцгөөс харах юм бол бид өөрсдөө доромжпуулчихсан ч байж болох юм. Нутаг орон газар шорооныхоо төлөө тэмцэх нь хүн бүрийн үүрэг. Харин яаж тэмцэх вэ гэх асуултад зөв хариулж чаддагбайххэрэпэй. Монголын онгон дагшин байгаль экологид сөргөөр нөлөөлж, уул уурхайн хууль бус олборлолт хийж буй зарим компанийг хүчтэй эсэргүүцэж, удаа дараа шаардпага хүргүүлдэг эх орончдын амь насанд заналхийлэх болсон цаг үед бид амьдарч байгаа нь үнэн.
 
Тухайлбал хоёр жилийн өмнө Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулагчдыг эсэргүүцэж байсан нэгэн эх оронч хүү халдлагад өртөж, харамсалтайгаар бусдын гарт амиа алдсан бол өөр нэг хохирогчийн биеийн байдал муу эмнэлэгт хүргэгдэж байсан гашуун түүх бий. Энэ бол эх оронч сэтгэл. Харин "Би эх орон газар шороондоо хайртай" гэж цэнхэр дэлгэцээр ярьж суугаа цагаан гартан хууль бусаар газар эзэмших, тодорхой хугацаагаар ашиглах зөвшөөрлийг олгочихсон байх нь өөрөө эх орны дайсан болж хувирч байгаа юм. "Улаанбаатар" дээд сургуулийн нэгэн оюутны хийсэн судалгаагаар эх орондоо хайртай гэж ярьдаг хүний 70 гаруй хувь нь худалч гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эрдзс баялгаас хамааралтай эдийн засгийн ноёрхол тоггсон энэ цаг үеийнхэнД баялгийг ашиглах уу, байгалиа хамгаалах уу гэсэн эсрэг тэсрэг сонголтыг зах зээл тулгаад байгаа. Баялгаа ашиглавал мөнгетэй болно. Байгалиа хамгаалбал баялагтайгаа үлдэхч мөнгөгүй хоцорно. Аль нь дээр вэ? Өнөөдөр Монгол Улсын төсвийн орлогын 30 хувийгэрдэс баялгийн салбараас босгож байгаа. Улсын төсөв 10 жилийн өмнөхөөсөө 10 дахин нэмэгдэж хэдэн их наядаар хэмжигдэх болсон. Гэвч Монгол Упс хөгжиж, ард түмэн нь баяжиж хөлжив үү. Хөгжлийг мөнгөөр, баялгийг алтаар хэмждэг үе өнгөрсөн зууных.
 
Харин одоо шинэ зууныхан хөгжлийг эрүүл орчин, эко бодлогоор хэмждэг болсон. Газраа биш, тархиа "ухаж" хөгжиж байна. Харамсалтай нь, Монголд эко бодлого эрдэс баялгийнхаасаа хоцорч буйгаас онгон дагшин бай галь орчин нь орхигдож хаягдсан хоосон газар нутаг болжүлдэв. Энэ оны байдпаар Монгол орны нийт газар нутгийн 19 мянган га-д уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байна. Гэвч 15000 га нь онгичсон газар, ухсан нүх болж, нөхөн сэргээх эзэнгүй хаягджээ. Үүнийг эсэргүүцэх нь ч зөв. Монгол хүнд омогшил байх "ёстой. Бусдыгаа байлдан дагуулах ч хэрэгтэй. Цагаан хөшигтэй тайзнаа бид зөв тоглолт хийх хэрэгтэй. Амьдралд муу дүрийг хэн ч сонгодоггүй. Заавал дайн тулаан болж байж эх орны үнэ цэнэ бий болдоггүй. Өнөөдөр яруу найрагчид эх орны тухай бичиж, зон олон эх орноо гэж дуулсаар л байна. Нөгөө талаараа эх орны үнэ цэнэ үгүй болсоор л байгаа. Үүнд бид л буруутай. Олон хүн өнөөдөр газар шорооныхоо төлөө тэмцэж хууль бус зүйлд эгдүүцэж төр, засгийн зсрэг тэмцэж, өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийж байна. Энэ нь хар өнгийн хөшгийг хуу татаж, цагаан хөшигтэй хэвээрээ байхыг хүссэн монгол хүний сэтгэл.
 
 
В.НЭРГҮИ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.