АТМ" -ААС БЭЛЭН МӨНГӨ АВАХАД 40 ТӨГРӨГИЙН ШИМТГЭЛ ТӨЛНӨ Гол мэдээ, Хүмүүс 2-04-2015, 12:15 1251 Хуваалцах Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал "Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл батлах тухай" тушаал гаргаснаар арилжаэны банкнуудын зарим нэг шимтгэлд өөрчлөлт орохоор боллоо. Тухайлбал, АТМ, ПОБ төхөөрөмжөөс Виза, Мастер, CUP карт ашиглан бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэл авдаг байсан бол шинэ тушаалаар үйлчилгээний шимтгэлд 40 төгрөг төлөхөөр болж байгаа юм байна. Харин гадаадад гаргасан CUP картаар бэлэн мөнгө авах үед 100 төгрөгийн шимтгэл авахаар боллоо. Түүнчлэн АТМ, ПОБ төхөөрөмж ашиглан картын дансны үлдэгдэл шалгах үед картын үлдэгдлээс 10 төгрөг хасагдаж бай-хаар болсон байна. Харин ПОС-ын худалдан авалтын гүйлгээ буюу Виза, Мастер, CUP карт уншуулан 3000 төгрөгөөс дээш худалдан авалт хийх үед 20 төгрөг, 3000 төгрөгөөс бага үнийн дүнтэй гүйлгээ хийх үед картаас нэг төгрөгийн шимтгэл унаж байхаар болжээ. Б.ШИРНЭН /АРДЧИЛАЛ/ 1251 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 18-03-2015, 19:11 Хаан банкны “Мөнгөн од” шагналтан банкнаасаа 215 сая төгрөг завшжээ… 10-02-2015, 11:02 ЭМД-ЫН ХӨНГӨЛӨЛТӨӨ ШИЛЖҮҮЛЖ БОЛДОГ БОЛСНЫГ МЭДСЭН ҮҮ… 6-01-2015, 17:19 “Голомт”-ын Д.Баясгалан шимтгэл тутмын зөрүү 4700 төгрөгөөрөө юу хийдэг вэ?… 28-11-2014, 19:15 ШӨХТГ-ын О.Магнай дуудагдах болжээ… 25-08-2014, 11:39 Мобиком “дүү нар”-аа давж сэтгэж чадахгүй болсон бололтой… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.