Автомашин хөлөглөн аймаг дамжин хулгай хийдэг бүлэг этгээдийг яллалаа

2236
Г, Ж, Б, Б, Б нар нь  Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан сумдаас 2011 оны оны 4 дүгээр сараас 2013 оны 7 дугаар  сарын хооронд 10 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэж,

тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдын орон байранд нэвтэрч, олон тооны мал, эд зүйлсийг хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3, 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сум дундын 8 дугаар шүүх 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Б-д 7 жилийн хорих ял, Г-д 6 жил 6 сарын хорих ял, Ж-д 4 жилийн хорих ял, Б-д 3 жилийн хорих ял, Б-д 4 сарын баривчлах ял тус тус оногдуулж, Г, Б, Ж нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Э.Баярцогтод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн давж заалдах шатны 2 дугаар шүүхээр уг хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталж эцэслэн шийдвэрлэсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.