|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Монгол улсад гутаагдан доромжлогдсон хятад иргэдэд анхаарал хандуулав

Монгол улсад гутаагдан доромжлогдсон хятад иргэдэд анхаарал хандуулавМонгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 3-ны өдөр Хятадын жуулчид Монгол улсад хэт даврагч байгууллагын халдлагад өртсөн хэрэгт Улаанбаатар хотын захирагч хүлцэл өчсөнийг үнэлэж байгаа илэрхийлээд, Монгол улс хариуцлагатай, найрсаг, нээлттэй орон байх ёстой, хэт даврагч үзэл хортой юм гэж тэмдэглэжээ.

Хятадын ӨМӨЗО-ны хэсэг жуулчин 3-р сарын 28-ны өдөр Монгол улсын Хэнтий аймгийн Бурхан Халдун ууланд жуулчилж явахдаа хэт даврагч байгууллагын халдлагад өртөж, улмаар тэдний тухай ведио болон гэрэл зураг цахим сайтуудаар цацагдаж, Монголын олон нийт, хэвлэл мэдээллийнхний анхааралд өртлөө. Өдгөө дээрх Хятадын иргэншилтэй жуулчид Монгол улсын хилээр гарсан байна.

Хятадаас Монгол улсад суугаа ЭСЯ 2-ны өдөр энэ хэрэгт холбогдуулан Монгол улсын Гадаад хэргийн яам болон цагдаагийн байгууллагатай харилцаж, Хятад иргэдийн аюулгүй байдал болон нэр хүндэд халдсан хэргийг зэмлэж, холбогдох байдлыг Монголын тал Хятадын элчин сайдын яаманд яаралтай мэдээлж, хэрэгтнийг чанга шийтгэхийг шаардлаа. Хятадаас Монголд суугаа элчин сайдын яам Монголд байгаа хятад иргэдийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, хятад иргэдийн Монголд ажиллаж амьдрах таатай нөхцлийг хангахыг шаарджээ.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2-ны өдөр энэ хэрэгт холбогдуулан албан ёсоор хүлцэл өчиж, хэрэгтэнд хуулийн чанга хариуцлага тооцохоо илэрхийлсэн юм.

 

/Баатар орчуулав/

china radio

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.