Үүнийгээ эхлээд тайлбарлачих, тэгээд яахыгаа өөрөө мэд...

1438
Үүнийгээ эхлээд тайлбарлачих, тэгээд яахыгаа өөрөө мэд... Одоо би олон юм ярихгүй. Зүгээр л тов тодорхой баримт илчилж, үүндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос тайлбар шаардаж байна. Төрөө хүндэтгээд иргэн шаардаж болохгүй гэсэн утгагүй тэнэг тайлбар надад хэрэггүй.

Ингээд тов тодорхой баримтыг олон нийтийн хүртээл болгож байна. Хэрэв энэ "гүтгэлэг” бол тэрийгээ ч гэсэн хэлэх л хэрэгтэй ш дээ. Гэхдээ ингэх боломж 100% байхгүй…

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Оюу Толгой компанийн Brian Marsden гэгчтэй P13271 гэрээ хийж, Brauhaus хотхоноос 7 тоот байрыг 36 сая 369 төгрөгөөр хувьдаа хүлээн авсан болон түүнийгээ "Оюу Толгойн олон улсын БОННҮ-030d дэмжлэг үйлчилгээний Onshore-заалт”-ыг үндэслэн” гэж хүлээн авснаа Монголын ард түмний өмнө тайлбарлах ёстой гэж би бодож байна.

Яахаараа Ц.Элбэгдорж хувьдаа байр авахаар Оюу Толгой төслийг монголчууд дэмжих ёстой гэдгийг бүр ч тодорхой тайлбарлах ёстой юм ?! Энэ одоо юу болж байгаам ?! Дэндэнэ дэндэнэ гэхэд арай дэндэж байгаа юм биш үү ?!

                                                                                                              Судлаач Х.Д.Ганхуяг.
                                                                                                              2015 оны 04 дүгээр сарын 03.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>