Дугаарын хязгаарлалт 4-р сарын 15-наас зуны хуваарьт шилжинэ

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08.00-20.00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу 4 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан.
Иймд 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг хүсч байна.