|
Видео

Шинэ мэдээ

Гар утасны долгион хүүхдийн тархийг гэмтээдэг

Бага насны хүүхдээ зөрүүдэлж уйлах үед эцэг эхчүүд та бүхэн ямар арга хэмжээ авдаг вэ. Мэдээж хамгийн түрүүнд ширээ тогших, амандаа дуу аялах зэргээр ямар нэгэн чимээ гаргаж анхаарлыг нь татахыг оролддог. Магадгүй, зарим нэг нь ингээд асуух зуур хэдийнэ халаасаа ухаж хүүхдэдээ гар утсаа бариулсан байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Тэгвэл, бага насны хүүхдэд гар утас хамгийн хортой байдаг гэнэ шүү. Учир нь 0-8 насны хүүхдийн тархи сайн бэхжээгүй байдгаас гадны сөрөг долгионд хүчтэй өртөж, цочмог ууртай, ширүүн догшин авиртай болдгийг саяхны нэгэн туршилтаар ОХУ-ын эрдэмтэд нотолжээ. Дан ганц ОХУ гэлтгүй барууны орнууд ч хүүхдэд үзүүлэх гар утасны нөлөөг тогтоож, Англид л гэхэд найм хүртэлх насны хүүхдэд гар утас хэрэглүүлэхийг хуулиар хориглосон байх жишээтэй.

Гэтэл манайд яг эсрэгээрээ, харваад хэвтэрт орсон хүний тархи эмзэг болсон байдгаас гар утас ойр байлгавал, ой тогтоолт муудаж, нойргүйдэх өвчний шалтгаан болдог гээд утас ойртуулдаггүй хэрнээ хамгийн хайртай бяцхан үрсээ эрхлүүлж байгаа нэрээр цусгүй хорлож байна. Адаглаад таны утсан дээрх хэдэн мянган бактери хүүхдийн чинь гараар дамжин ам хамар луу нь орж байгаа шүү дээ.

Иймд, энхрий бяцхан үрсдээ үнэхээр л хайртай бол гар утсаа битгий ойртуулж, нүдэнд нь өртүүлж байгаарай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.