Путины хэдэн тэрбумаар доллараар үнэлэгдэх нууц харш ил болов

1088

ОХУ-ын Авлигатай тэмцэх сангийн ажилтан Георгий Албуров өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгч Владимир Путины Хар тэнгисийн эрэгт байрлах нууц харшийн зургийг олон нийтэд дэлгэсэн байна.

 

Тэрээр "Геледнжих хотын ойролцоох нууц харшаа Владимир Путин офшор компанийн эд хөрөнгө хэмээн бүртгүүлсэн” гэж бичээд харшийн ерөнхий зургийг олны хүртээл болгожээ.

 

 

Хэдэн жилийн өмнө Хар тэнгисийн эрэг дэх В.Путины нууц харшийн тухай хэвлэлүүд шуугиж байсан юм. Энэ мэдээллийг хамгийн анх Оросын бизнесмэн Сергей Колесников задалсан бөгөөд "87 га газарт байршсан В.Путины харш нэг тэрбум ам.долларын өртгөөр боссон. Манай барилгын компани 2009 он хүртэл уг төсөл дээр ажилласан" хэмээн мэдэгдэж байсан аж.

 

 

Эх сурвалж: http://www.businessinsider.com/putin-palace-black-sea-2011-2?op=1

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>