Өвөрмонголд эсэргүүцлийн жагсаал хурцдаж байна

1379

Өвөрмонголд эсэргүүцлийн жагсаал хурцдаж байнаСүүлийн 3 хоногийн турш БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах оронд болж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр 100 гаруй хүн шархдаж, 50 гаруй хүн баривчлагдаж, 1 хүн нас барсан гэсэн мэдээ байна. 

 

 

Өвөр Монголын Жилин аймгийн Найман хошууны малчдын нутаг орон, байгаль орчноо хамгаалан боссон энэхүү хэрэг явдлын улмаас интернет болон хот хоорондын төв замуудыг хаажээ. 

 

 

Энэ оны 4-р сарын 4-нд эхэлсэн энэ бослого хөдөлгөөн тус бүс нутагт аюултай хог хаягдал булах шийдвэрийг эсэргүүцэн Даачин тал болон ойролцоох Найман хошууны хот тосгодын ард иргэд жагсаж эхэлснээр хүчээ авч улмаар Хятадын хоёр мянга гаран албан хаагч зохицуулахаар тус бүс нутагт ирээд байгаа юм.






 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>