ТЭДИ төвийн эргэн тойрон хар инерги хурсаар л байна

700

ТЭДИ төвийн эргэн тойрон хар инерги хурсаар л байнаСүүлийн үед Мобикомыг тойрсон асуудлууд ар араасаа хөвөрсөөр... Монопол байхын утга учрыг тэд үйлчилгээнийхээ гол суурь болгож бас хэрэглэгчдээ өөртөө татах гэж ажиллахаа байсан бололтой. Харин ч ХЭРЭГЛЭГЧ ХААН гэсэн нийгмийн ухагдахууныг эсэргүүцсэн мэтээр аяглах тус төвийн үйлчилгээний ажилтанууд болон удирдлагуудын буруугаас улам бүр л нэр хүндээ алдсаар байгаагаа ухаарах болоогүй л бололтой.

Тодруулбал: Мобикомоор овоглосон Тэди төвийн хоёр давхрын 10 дугаар  лангууны гар утасны засварчин үйлчлүүлэгч Г-гийн "Sony” маркийн гар утсыг засна гэж аваад ашиглах боломжгүй болгож эвдсэнээс үүдсэн танхайн хэрэг гарчээ.

Хохирогч  эвдлүүлсэн гар утсаа засч өгөх хууль ёсны шаардлага тавьсныг  эсэргүүцсэн төдийгүй тэнд ажилладаг гэх Жадамба гэгч этгээд асуудалд хөндлөнгөөс оролцож, хохирогч Г-г олон нийтийн өмнө хэл амаар доромжилж,  зодож танхайрсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.

 

Сүүлийн үед хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрхийг зөрчиж, чанаргүй, гологдол үйлчилгээ үзүүлдэг хариуцлагагүй байгууллага, ажилтан олширч иргэдийг хохироох явдал улам бүр газар авсаар байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэгтэй төрийн байгууллага болох Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын үйл ажиллагаа энгийн иргэдэд огт хүртээлгүй байгаад олон нийт бухимдалтай байна.

 

Мөн түүнчлэн ТЕДИ төвийн берлиний хана хэмээгдсан улаан тууз хүртэл хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөөр байгааг нэхэн сануулахад илүүдэхгүй биз ээ.



Эх сурвалж WWW.BOLOD.MN

ЧОЙ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>