ДЦС-ийн ослоор угаартсан 39 настай эрэгтэй Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна
2025-06-02-ны 00.25 цагт “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч байна гэх дуудлага ОБЕГ-т бүртгэгдсэн.
ОБЕг-ын алба хаагчид Хан-Уул дүүрэг 3-р хороо, ДЦС-3” ТӨХК-ийн 50х230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цехийн 9 дүгээр турбины генератор, зүүн урд хана, дээврийн хэсэг шатаж байсныг гурван цаг ажиллаж 03.21 цагт унтраасан байдаг.
Тус галд нэг хүн амиа алдаж, нэг хүн угаартсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д албан үүргээ гүйцэтгэж байсан 47 настай эрэгтэй Д.Хангал эмнэлгийн тусламж авч амжилгүй амиа алдаж, нэгэн цехэд хамт ажиллаж байсан ээлжийн дарга 39 настай Т.Баясгалан угаартсан байдалтайгаар Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж, эмчлүүлсээр байна.