Эмэгтэй циркчид "Мөнгөн титэм" хүртжээ

94

Эмэгтэй циркчид "Мөнгөн титэм" хүртжээ

 

ОХУ-ын Саратов хотод жил бүр зохион байгуулдаг 11 дэх удаагийн олон улсын эмэгтэйчүүдийн циркчдийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон уран бүтээлчид шагнал хүртжээ. Тодруулбал, олон улсын тэмцээнд агаарын үзүүлбэрээр циркийн жүжигчин Д.Азжаргал Б.Батчимэг нар амжилттай оролцож, "Мөнгөн титэм" хүртсэн байна. Монголын циркийн урлагийн уран бүтээлчид хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард хотын Төв талбайд цугларч, шилдгийн шилдэг үзүүлбэрээ тоглосон юм.

Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын Циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 16-22-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулсан. Циркийн нэгдсэн тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 12 хамтлагийн 230 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд долоо хоногийн турш 21 удаа тоглосон. Монголын циркийн шилдгүүдийн тоглолтыг нийт 27.900 хүн төв талбайн асарт цуглаж үзсэн бөгөөд 13.100 хүүхэд, 16.800 насанд хүрэгчид үзэж сонирхсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>