Хүчингийн хэрэг үйлдээд ялаас мултарсан Балтын ээлжит хохирогч нь 4 настай охин

Өнгөрсөн сарын сүүлчээр л гэхэд Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн Цэхээ гэдэг газар дөрвөн настай охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан юм.
Энэ аймшигт хэргийг 50 настай Балт гэгч этгээд үйлдсэн бөгөөд гэмт хэрэгтэн үйлдэл дээрээ охины ээжтэй нүүр тулсан байгаа юм. Хэргийг үйлдэгч дүүгээ харж байсан хүүг гар утсаараа хуурч, гэрээс гаргаад, дөрвөн настай бяцхан охиныг хүчирхийлжээ. Тэр ч бүү хэл, охиныхоо эмзэг эрхтнээс цус гарч байгааг хараад цагдаа дуудахаар завдсан ээжийг нь хутгаар сүрдүүлсэн байна.
Харин ээж нь түүнтэй тэмцэлдэн байж цагдаад дуудлага өгч, охиноо эмнэлэгт хүргэж өгчээ. Охин одоогоор аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд юу ч дуугарахгүй, ямар ч хөдөлгөөн хийхгүй, тааз ширтэн хэвтсээр байна гэж албаны эх сурвалж хэлсэн.
Гэмт этгээд Балтыг Баян-Өлгий аймгаар дамжин ОХУ руу оргон зугтах гэж байхад нь баривчилжээ. Одоогоор хэрэгтнийг Увс аймагт цагдан хорьж, шалгаж байгаа аж.
Харин энэхүү хэргээс Балт ямар нэгэн ялгүй гарч магадгүй болоод байна. Учир нь гэмт этгээд Балт өмнө нь ийм төрлийн хэргээр баривчлагдаж байсан ч ялгүй үлдэж байсан гэнэ. Нутгийн иргэл Балт том артай учраас гэмт хэргээс ямар ч ялгүй мултардаг гэж ярилцдаг гэнэ. Харин тэр том ар нь хэн бэ? Балт энэ хэргээс мөн л ялгүй хоцрох уу? Эрхэм Ерөнхийлөгчөө цаазыг ялыг сэргээе хэмээн Увс аймгийнхан Ерөнхийлөгчөөс хүслээ.