Хас банк хоёр хуваагдсан уу?!!

1300

Хас банк хоёр хуваагдсан уу?!!Хас банк хоёр хуваагдаж гэнэ..., Хас банкны хөрөнгө оруулагчид хөрөнгөө татсан гэнэ..., Хас банк дампуурах гэж байгаа юм уу? Гэх мэт сенсаци олон нийтийн дунд тараад байгаа нь нууц биш.

Эдийн засгийн хямралтай энэ хүнд үед монголын тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гайгүй банкны нэг ийнхүү ганхаж  байгаа нь олон мянган харилцагч үйлчлүүлэгчдийнх нь эргэлзээг багагүй төрүүлж, төөрөгдүүлж байгаа нь гарцаагүй...

Үүнийг батлах гэсэн мэт Хас банк хуучин логогоо халж шинэчилэл хийж байгаа гэх мэдээлэл цацагдлаа. Олны яриагаар бол хуучин захирал эзэд нь Хас банкны логогоо өөрсөддөө авч шинэ банк нээх гэж байгаа гэнэ.

 

Ямартай ч энэ банкны энэхүү өөрчлөлт ээдрээтэй үйл ажиллагаанд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо анхаарал тавьж ажиллаж байгаа гэдэгт найдья!

 

Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ хүнд үед "дарин дээр давс" гэдэгчлэн бас нэг банк дампуурч олон иргэд аж ахуйн нэгжийг хохироох вий дээ...

Энэ талаар бид эргэн сурвалжлах болно!



Эх сурвалж:  www.bolod.mn сайт

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.