“Яагаад монгол хүн казинод тоглож болдоггүй юм бэ”

842

“Яагаад монгол хүн казинод тоглож болдоггүй юм бэ” УИХ-аар хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт шийдэх Казиногийн тухай хуульд "Казинод тоглогч нь гадаадын иргэн, харьяалалгүй иргэд байна” гэсэн  заалт явж байгаа. УИХ-ын гишүүдийн дунд энэ заалтын тухайд хоёр янзын байр суурь явж байгаа. Нэг хэсэг нь монголчуудыг казинод тоглуулахгүй гэдэг нь зөв хэмээн үзэж байхад бас монголчуудыг ялгаварлан гадуурхлаа гэх гишүүн ч байна. Энэ заалтын тухайд уг хуулийн төслийг санаачлан оруулж ирж байгаа сайд Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр дараахь тайлбарыг өгсөн юм.

-Ер нь яагаад монгол хүн тоглож болдоггүй юм бэ гэсэн асуултад хариулъя. Хуулийн төслөө боловсруулахдаа бид хоёр янзаар судалгаа хийж үзсэн. Өөрийн орны иргэдээ тоглуулдаг улс орны хувьд казинод орох гишүүнчлэлийн тусгай карт олгодог, өндөр татвар төлдөг, донтох хандлагатай бол тухайн хүний гэр бүлийнхэнтэй ярилцдаг ийм олон заалт байдаг юм байна. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хувьд хүндхэн нийт иргэдийн 40 орчим хувь нь орлого багатай байна. Иймээс хүмүүсийг муу зүйл рүү түлхчих вий гэсэн болгоомжлол байсан. Бид эхлээд зөвхөн гадаад иргэдийг оруулдаг казиногоо байгуулаад үзье гэж шийдвэрлэсэн.

Сөүлд гадаад иргэдийг зөвхөн тоглуулдаг казино байдаг. Бас солонгос иргэдээ тоглуулдаг казино ч байгаа. Монголоос гадагшаа явж казино тоглодог хүмүүсийн тоо маш их байгаа. Бид тодорхой судалгаануудыг Солонгос, Макаогийн казиногийн бүртгэл дээрээс харсан. Нэлээд хэмжээний валютын урсгал гадагш гарч байгаа гэдэг нь үнэн. Тэгэхдээ өнөөдөр бидэнд хар түүх байгаа учир ямартай ч хуулиа батлаад гаднын хөрөнгө оруулагчид казиногоо байгуулах эрх зүйн орчныг нь болгоё, жуулчдыг татах шинэ бүтээгдэхүүнтэй болъё, харин явц дундаа сонирхогчид нь орж тоглох боломжийг нь нээж өгөх, судалж үзэх эрх нь Их хуралд байгаа л гэж үзэж байна гэсэн хариулт өгсөн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>