"Чимээгүй үхэл тараагч" бэлэн хоол луйврын замаар нийгэм дэх байр сууриа бэхжүүлсээр...
"Хүн хүнээ хулихдаж амьдрах гэдэг энэ цагийн бичигдээгүй хууль болоо юу даа." хэмээн халаглах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд л. Эдийн засгийн хямралтай зэрэгцээд л гадны бэлэн хоолнууд ард түмний минь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох нарийн аргаа олчих шиг.
Луйврын замаар замнах бэлэн гоймонгийн сугалаат аян ард иргэдийг хуйлруулаад эхэлчихэв үү дээ. Өөр хоорондоо ялгаа нэг их байхгүй ч нэр хачир, баглаа савыг нь жаахан нэмж хачирлаад л өөр нэгэн болчихдог БЭЛЭН ХООЛ хэмээх "чимээгүй үхэл тараагч" эдийн засгийн хүндэрлийг далимдуулан иргэдэд маань машин амлаад гараад ирлээ. Бодвол иргэд идсэн бэлэн хоолныхоо баглаа савыг бариад сугалаанд оролцох юм байх.
Сүүлийн жилүүдэд энэ мэтээр худлаа үнэн нь мэдэгдэхгүй сугалаа нэрийн дор өөрийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах луйврын сугалаанууд ихээр гарч байгааг иргэд одоо эс андах байлгүй хэмээн найдна. Угийн гүндийгүй, хээгүй нь дэндсэн Монголчуудын хоол хүнсэнд байр сууриа нэгэнтээ олчихсон бэлэн хоолнуудын энэ мэтхэн зальт аргад хөтлөгдөн тэдний байр суурийг улам бататгаад өгчих вий дээ.
Хэдхэн жилийн өмнө бэлэн хоолноос болж эрдэнэт хүний амь үрэгдэж байсан гашуун сургамжийг одоо ч мартаагүй байлтай. Үхрийн мах, мөөг, гимчий гээд л хачир начир нь бол явж өгнө дөө. Хоол биш хор болдгийг нь ойлгосон хэрнээ худалдаж авсаар л байгаа нь энэхүү бэлэн гоймонгийн найрлаганд ордог Monosodium Glutimate гэсэн бодисноос шалтгаалдаг гэдгийг эмч, мэргэжилтнүүд тайлбарлаж байсныг санаж байна. Тэгэхээр бэлэн гоймон зөвхөн элэг, ходоод сүйтгээд зогсохгүй донтуулах бодис агуулдаг байх нь. Тиймдээ ч хүүхэд, залуус бэлэн гоймонд дурладаг нь үүнтэй холбоотой ч байж болох юм. Тэгэхээр энэ нь нэг ёсны бактерлогийн зэвсэг болчихож байгаа юм. Гэтэл манайханы хэнэггүй зангаас болж нийгэмд байр сууриа улам тэлсээр байгаа бэлэн хоолыг хазаарлах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ