Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өрнөж байна.......

1062

 	 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өрнөж байна.......Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж буй "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын

байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгуулж буй сарын аяны хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамтран "Эрчим хүчний салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хэвшүүлэх нь”сэдэвт өдөрлөгийг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10.00 цагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн байранд зохион байгуулахаар төлөвлөж байна.

       Өдөрлөгийн хүрээнд эрчим хүчний салбар дахь  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, мөрдөн ажиллаж байгаа бодлогын тушаал шийдвэр, дүрэм, журам бусад холбогдолтой  хууль тогтоомжийг  сурталчилхаас гадна осол гэмтэл, гал, гамшиг, даатгал, ажлын нормын хувцас, хамгаалах хэрэгсэл зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>