Судлаач Д.Ганхуяг Баабарын талаар баримт дэлгэжээ

380
Судлаач Д.Ганхуяг ganaa.mn блогтоо "БААБАР "ОЮУ ТОЛГОЙГ” ЯАГААД МАГТДАГ ВЭ ?" гэсэнмэдээлэл оруулжээ. Түүнийг бүрэн эхээр нь хүргэе.

Олон хүн Баабар Оюу Толгой болон гадаадын хөрөнгө оруулалтыг үхэн хатан магтдагийг сайн мэднэ. Учрыг нь ч гадарладаг. Гэхдээ баталгаа байдаггүй. Тэгвэл би баталгааг нь хэлж өгье…
Би олон юм ярихгүй ердөө л хэдхэн баримт хэлье:
1. 2006 оны 10 дугаар сарын 6-нд Баабарын Непко компани Оюу Толгой (Rio Tinto) компаниас 16 сая төгрөг хүлээн авсан.
2. 2007 оны 2 дугаар сарын 1-нд Баабарын Непко компани Оюу Толгой (Rio Tinto) компаниас 15 сая төгрөг хүлээн авсан.
Энэ мэтчилэн Непко компани Оюу Толгойгоос (Rio Tinto) "тогтмол бэлэг” авсаар байгаад бүр гаршсан байна. Ингэхлээр чинь түүнийг үхэн хатан магтах нь дэндүү ойлгомжтой. Цаашид энэ жагсаалт үргэлжлэх нь мэдээж хэрэг. Гэхдээ "өөр газраас” ч гарч ирж магадгүй. Дээрээс нь ноён Баабар С.Баярын албан бус зөвлөх гэдгийг давхар санаж явах учиртай…

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.