“Хонгор нутгийн дуулал 2015” тоглолт болно Урлаг 15-04-2015, 11:43 1321 Хуваалцах Урин хаврын өнгөнд тал, хангай, говь хээр хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгорчууд өнгө нэмж байна. Энэ сарын 28-нд Монгол бөхийн өргөөнөө "Хонгор нутгийн дуулал 2015” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ. Уг тоглолтод хонгор нутгаар овоглодог Ардын уран зохиолч Т.Галсан, МУ-ын Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЗ С.Дулам, МУГЖ, дуучин Х.Пүрэвдорж, МУСГЗ Дан.Нямаа, МУСГЗ, яруу найрагч Д.Цэдэв, МУСГЗ, яруу найрагч Г.Аюурзана, МУСТА дуучин Н.Баасандорж, М.Баярмагнай, Д.Отгонжаргал, Э.Энх-Эрдэнэ, МУСТА жүжигчин Г.Ундармаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл, Д.Доржготов, дуучин Л.Насанбуян, Б.Номин-Эрдэнэ, Д.Энхбат, Отгонтуяа, "Жонон” хамтлаг болон залуу уран бүтээлчид оролцох юм. Ийнхүү санаа нийлсэн уран бүтээлчид Баянхонгорт 1000 төгрөгийн хандиваар цэцэрлэг барих ажлыг дэмжин хүүхдийн төлөө "за” хэмээн нэгдэж байгаа юм. Зохион байгуулагчид болох Хонгор Нутгийн Хөгжлийн Төлөө Төв, www.khongornutag.mn сайтын хамт олон тоглолтын орлогын 20 хувийг Баянхонгорын хүүхэд багачуудад зориулахаар төлөвлөжээ. Ямартаа ч хонгор нутгийнхан уран бүтээлч охид хөвгүүдээрээ "гоёж”, Монгол бөхийн өргөөнд "болзох” урилгыг үзэгчдэд илгээгээд байна. 1321 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 26-02-2015, 13:33 Өвөрмонголын уран бүтээлчдийн “Энх мэндийн хадаг” тоглолт болно… 10-02-2015, 08:57 “Маршалын нууц товчоо” номын нээлт боллоо… 5-02-2015, 17:55 "Болор цом" яруу найргийн наадам Зуун мод хотноо болно… 2-02-2015, 11:31 ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “БАХАРХАН ДУУРСАГДАХ ДАШБАЛБАР НУТАГ МИНЬ” СУМ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ БОЛНО… 15-01-2015, 11:32 Найрагч бүсгүйг “хараалгасан” жүжигчин А.Ганчимэг нялх үрээ хэл амнаас “хамгаалав”… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.