Борлуулагчийн аминд хүрсэн хилс хэрэгт холбогдсон гэв Гол мэдээ 16-04-2015, 08:07 1223 Хуваалцах АПУ компанийн борлуулагч амиа алдсан хэргийн сэжигтэн П-ийн өмгөөлөгч, ар гэрийнхэн цагдаагийн байгууллага хууль зөрчиж байгаа талаар мэдээлэв. П-ийн эхнэр Б.Отгонханд "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан шиг үйл явдал болоогүй. Намайг тухайн үед машиныг нь Төв аймагт аваачсан, дотроос нь миний үс олдож сэжигтнээр татан байцааж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ бүгд худлаа. Намайг өнөөдрийг хүртэл сэжигтнээр татаж байцаагаагүй. Гэтэл цагдаагийн байгууллага миний болон сэжигтэн П-г гэмт хэрэг үйлдсэн юм шиг мэдээлэл түгээж, нэр хүндийг гутааж, миний сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчлөө. Тиймээс зарим хэвлэлийн байгууллага болон Баянзүрх дүүргийн АН-ын нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байна” гэв. Тэрээр цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг авч хэлэлцэх газар байхгүй байгааг онцлов. Харин сэжигтэн П-ийн өмгөөлөгч Н.Цэрэчимэд үйлчлүүлэгчээ хэрэг үйлдээгүй, хэлмэгдэж байгаа гэлээ. Мөн цагдаагийн байгууллага П-г эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэж байв. 1223 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 24-03-2015, 09:43 Зочид буудалд 2 оюутан амиа егүүтгэжээ… 12-01-2015, 20:26 Б.Баатархүү: Хятад иргэдийн аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг саатуулсан… 8-10-2014, 12:01 “АПУ” ХК-ийн борлуулагчийг дэлгүүрийн эзэн хөнөөсөн байжээ… 7-10-2014, 10:54 Дөрвөн сартай жирэмсэн эмэгтэй төрийн алба хаагчийн нэрийг бариж залилдаг байжээ… 14-08-2014, 11:01 Цагдаагийн талаар утсаар мэдээлэл өгөөрэй… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.