ЖИЗЕЛЬ БУНДХЕН загварын тайзаа орхилоо

1253

Бразилийн алдарт загвар өмсөгч Жизель Бундхен Лхагва гарагт Сан Паулогийн загварын долоо хоногт оролцож байхдаа тайзнаас зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр "Би загварын тайзнаас бууж байгаа болохоос биш загвар үйлдвэрлэлийн салбараас буугаагүй” хэмээсэн байна.

 

Жизель Бундхен гэр бүл, хоёр хүүхэддээ илүү цаг зарцуулж, цаашид хувцас загварын бизнест хүч үзэхийг хүсч байгаа ажээ.

Анх 14 насандаа загварын тайзнаа гарсан супер модель бүсгүй өдгөө 20 жилийн дараа ийнхүү тайзнаас бууж байгаа юм.  

Жизель Бундхен нь  Викториа Секретийн сахиусан тэнгэр, олон алдартай брэндийн нүүр царай, дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч юм.

Форбес сэтгүүлээс гаргасан мэдээллээр тэр 2014 онд хамгийн их буюу 47 сая долларын гэрээтэй ажилласан байдаг.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>