Хууль бус томилгооны асуудлаар ажиллаж эхэллээ
Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хууль бус томилгооны асуудлаар дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Уг Санамж бичигт Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хууль бус томилгоотой холбоотой асуудлаар хяналт шалгалтыг хамтран явуулахаар заасан билээ.