Ерөнхийлөгчийн урилгаар Жан Жак Анно даваа гарагт Монголд ирнэ

893
Ерөнхийлөгчийн урилгаар Жан Жак Анно даваа гарагт Монголд ирнэМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Францын нэрт найруулагч Жан Жак Анно манай улсад ирэх даваа гарагт ирнэ. Жүжигчин Р.Анхнямын гол дүрд нь тоглосон "Чонон сүлд” уран сайхны киног найруулснаар Жан Жак Анно монголчуудад эчнээ танил болоод буй.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Жан Жак Аннод илгээсэн урилгадаа "Таны бүтээсэн "Чонон сүлд” кино дэлхий дахины үзэгчдийн болон шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, танай кино багийнхан том амжилтын ард гарч чадлаа. Эрхэм найруулагч Таны Монголын өв уламжлал, нүүдэлчин соёлыг гайхалтай мэдэрч хийж чадсан тань үнэхээр бахархууштай” гээд Франц, Монгол хоёр орны соёлын харилцаа цаашид улам батжина хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

 

Найруулагч Жан Жак Анно Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахын зэрэгцээ УИХ-ын дарга З.Энхболд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт бараалхаж, Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зочлох аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>