1599 мал, долоон бүл зөгий шатсан байна

775
Улсын хэмжээнд эх малын 54.4 хувь нь төллөж, 25.300 ботго, 92.200 унага, 299.000 тугал, 5.8 сая хурга, 5.1 сая ишиг хүлээн авчээ. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.2 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна. Энэ хавар байгалийн үзэгддээс болж мал зүй бусаар хорогдох нь ихэссэн байна. Цас, шуурганы улмаас Булган, Төв, Өвөрхангай, Увс аймагт нийт 113.900 мал хорогдсон, зүүн аймагт гарсан түймрээс болж Сүхбаатар аймагт 20 гэр, 40 өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, 1599 мал, долоон бүл зөгий шатсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>