Шуудангийн ажилчид шүүхэд хандлаа

886
Шуудангийн ажилчид шүүхэд хандлаа"Монгол шуудан” компаний захирал Ц.Батсайханыг хууль бусаар халах шийдвэрийг гаргаж, оронд нь мэргэжлийн бус хүнийг даргын суудалд томилохоор зэхэж байна хэмээн шууданчид үзэж байгаа.

 

Тиймээс ч Төрийн өмчийн хорооны ээлжит томилгоог эсэргүүцэж, 11 дэх өдрөө суулт зарлаж байна. Гэвч тэдэнд ямар нэгэн нааштай хариу өгөхгүй тул захиргааны хэргийн хоёрдугаар шүүхэд ханджээ.

 

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ, компанийн ТУЗ-дөө ч хууль бус томилгоогоо зогсоож, шууданчдад ээлтэйгээр асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсан бичгийг хүргүүлсэн байна. Мөн "Монгол шуудан”-гийн ажилчид төрийн өмчийн хорооны байрны урд өлсгөлөн зарлаж, суулт хийнэ  гэдгээ ч албан ёсоор мэдэгдлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>