Оюутолгойд зөвлөгөө өгөх АНУ-ын хуулийн фирмд дахин 680 саяыг шилжүүлжээ

985

Саяхан АНУ-ын хуулийн фирмээс "Оюутолгой” компанид эрх зүй, хуулийн зөвлөгөө өгөхөөр 17 тэрбум төгрөг шилжүүлэх гэрээ байгуулсан гэсэн мэдээлэл олны дунд тархаж нилээд хэл ам дагуулсан. Харин уг асуудалд УИХ-ын гишүүд, бие даагчид санал нийлэхгүй байгаагаа хэлж 17 тэрбумын шилжүүлгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг гарын үсэг зурсан гэж үзэн огцруулах санал хүртэл гаргасан билээ.

АНУ-ын "Painter Law Firm” нэртэй дээрх хуулийн фирмд урьдчилгаа болгож 455 сая өгрөгийг шилжүүлчихээд байгаа. Тэгвэл хоёр дахь шилжүүлгийг энэ сарын 3-нд хийсэн байна.Тодруулбал,Эрдэнэс-Оюутолгой ХК-д зөвлөх үйлчилгээ нэрээр Хөгжлийн банкнаас 342.750.27 USD буюу 680,496,386 төгрөгийг шилжүүлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>