MNBC кабелийн телевиз иргэдийг хохироож байна

4209

MNBC кабелийн телевиз ирэх сарын 1-нээс эхлэн 36 сувгийн багцаа 12 болгон бууруулах мэдэгдэл гаргасан нь 
хэрэглэгчдийнхээ бухимдлыг төрүүлжээ.

Тус телевиз анх 36 сувагтай энэ төхөөрөмжөө 86 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэсэн боловч өнгөрсөн жилээс эхлэн 24 сувагтай болгон бууруулжээ. Үүнийг дагаад хэрэглэгчдээс авсан суурь хураамжаа бууруулаагүй гэнэ. Харин ч эсэргээрээ 7000 төгрөгийн сарын хураамж авдаг байсныг 8000 мянга болгон нэмэгдүүлсэн байна. Тодруулбал иргэд 36 суваг хүлээн авч үздэг байсан үеэсээ илүү мөнгө төлдөг болсон гэсэн үг юм. Ийм байтал дахин 12 сувгаар бууруулах болсон нь иргэдийг хохироох нөхцлийг бүрдүүлээд байгаа аж. Түүнчлэн MNBC кабелийн телевиз 100 сувагтай төхөөрөмж худалдаанд гаргасан билээ. 100 мянган төгрөгийн үнэтэй тус төхөөрөмжийг хуучин хэрэглэгчид худалдан авахдаа 86 мянган төгрөгөөр авсан төхөөрөмжөө 20 мянган төгрөгөөр бодож буцаан олгох шаардлага тавьжээ. Энэ тухай гомдлыг ч хэрэглэгчдийнх нь зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>