"Босоо хөх Монгол"-ынхон согтуугаар бусдыг шантаажилжээ

Тэд согтуугаар Налайх дүүрэгт ажиллаж байсан хятад ажилчдыг дарамталж мөнгө төгрөг шаардсан бөгөөд энэ асуудлаасаа болж саатуулагдаад байгаа аж.
Тэдэнд Налайх дүүргийн цагдаагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхэлсэн бөгөөд саатуулаад байгааг эх сурвалж мэдээллээ.
Дашрамд хэлэхэд, удирдах зөвлөлийн уг хоёр гишүүн нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст мөн л мөнгө шантаажилж, бусдыг дарамталсан хэргээр шалгагдаж байгаа аж.
Уг хэрэг нь шийдвэрлэгдээгүй явж байхад дахин ийм хэрэг үйлдэж ийн саатуулагдаад байгаа гэнэ.
Монголд олон тооны, янз бүрийн бүлгэмүүд бий. Тэдгээрийн үйл ажиллагаа, үйлдэл нь хэнээс ч хараат бус аятай байдаг. Тиймээс ч монголд ажиллаж амьдрахаар ирсэн гадны иргэд тэдний гар хөлд өртөх нь их. Тэгвэл энэ бүхэн сүүлийн үед ил хэлбэрт шилжиж, улам даамжираад байна уу гэх хардлага нийгэмд бий болоод байна.