|
Видео

Шинэ мэдээ

Хотын төвд чоно "сэлгүүцэж" явна

Өнөгрөсөн шөнө 02:35 цагт хотын төв буюу Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, 92-р сургуулийн хашаанд чоно явж байна гэсэн мэдээллийг нэгэн иргэн цагдаагийн байгууллагад өгсөн байна.
 Хотын төвд чоно "сэлгүүцэж"  явна
 
 Цагдаагийн алба хаагчид мэдээллийн дагуу шалгалт явуулахад тус сургуулийн хашаанд чоно байсан нь үнэн байжээ. Тиймээс уг чоныг Хот тохижилтын газрын анчинаар устгуулан Онцгой байдлын хэлтэст хүргүүлжээ. Хотын захын дүүрэг, зуслангийн газруудад чоно орж ирсэн тохиолдол өмнө нь гарч байсан ч өнгөрсөн шөнийх шиг хотын төв зам дагаад гүйж явсан тохиолдол байгаагүй юм.Хээрийн догшин араатан гэрийн ноход шиг хотын төвөөр чухам юуны учир явж байсан нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.