Калбуко галт уул хайлмагаа цацаж иргэдийг нүлгэн шилжүүлж байна

1300

 

1972 онд сэрж байсан Чилийн хамгийн аюултай галт уул эргэн сэргэжээ. Чили улсын Калбуко галт уул ойролцоогоор 4 цагийн өмнө агаарт асар их үнс нурам цацсан байна. Одоогийн байдлаар тэнгэрт нэг км орчим өндөр утаан хөшиг татаад байна. Ингэснээр тус галт уулын бэлд орших Энсенада тосгонд амьдардаг 1500 оршин суугчдыг аврах албаныхан нүүлгэн шилжүүлж эхлээд байгаа аж. 
 
Калбуко галт уул нь аялал жуулчлалаар зартай Пуэрто Варас хотод хамаардаг бөгөөд Чилийн Сантиаго хотоос 1000 гаруй км-ийн зайд оршдог юм байна. Галт уулын гүнээс суунаглах утаа улам бүр нэмэгдэж буй бөгөөд яаралтай иргэдийг нүүлгэн шилжүүлэхгүй бол халуун лав урсан гарч ирэх цагийг нарийн тодорхойлох боломжгүй талаар албаныхан өгүүлжээ.
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>