Алдарт шоуны од хүү амиа хорложээ

785
АНУ-ын алдарт "Everybody Loves Raymond” шоуны од Соеэр Свитен өөрийн амийг егүүтгэн нас барсан тухай гэр бүлийнхэн нь мэдэгдсэн байна. 19 настай жүжигчин орон нутгийн цагаар Пүрэв гаригийн өглөө нас баржээ.

АНУ-ын хэвлэл мэдээллийнхний дамжуулж буйгаар, тэрээр Техас дахь гэртээ, байшингийнхаа асрын өмнө өөрийгөө буудан хөнөөсөн байсан гэнэ. Соеэр нь өөрийн ихрийн өрөөсөн Сулливан, эгч Мэдилин нарын хамт дээрх алдарт шоуны Жеофри Бароны дүрд тоглосон билээ.

Түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ, "Өнөөдөр өглөө манай гэр бүлийнхэнд хүнд гарз тохиож, эмгэнэлт явдал тохиолдлоо. Бидний хайртай хүү, дүү, анд нөхөр Соэр Свитен өөрийн амийг егүүтгэж, биднийг өнчрүүлэн, харамсал гашуудал дунд орхин одлоо. Тэр маань 20 насныхаа төрсөн өдрөөс хэдхэн долоо хоногийн өмнө ийнхүү харамсалтай алхам хийлээ” хэмээн дурдсан байна. 

Эх сурвалж: Undesten.m

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>