Бичлэг: WBO-ийн аваргуудын халз тулааны бичлэг бүтнээрээ

1368

Бичлэг: WBO-ийн аваргуудын халз тулааны бичлэг бүтнээрээ 

"Зууны тулаан” АНУ-ын Лас Вегас хотын "MGM Grand” аренад өндөрлөж, боксчин Флойд Мейвейзер ялалт байгууллаа. Гурван минутаар нийт 12 раунд үргэлжилсэн "Зууны тулаан”-ы ялагч оноогоор шийдэгдсэн бөгөөд эцсийн дүнд шүүгчид 118-110, 116-112, 116-112 гэсэн дүнг танилцуулав.

Мэргэжлийн боксын рингэнд 47 тулаанд огт ялагдаагүй Флойд Мейвейзер ийнхүү 48 дахь тулаанаа авч, WBC, WBO болон WBA холбооны аваргын бүсний эзэн болж байгаа юм. WBC холбооноос шинэчлэн урласан нэг сая ам.долларын үнэ бүхий, гол хэсгийн логог алтаар бүрсэн, нийтдээ 3000 гаруй маргад эрдэнэ шигтгэсэн энэ бүсэн дээр Флойд, Мэнни нарын зураг, мөн WBC-гийн экс ерөнхийлөгч Хосе Сулайман, боксын домог Мухаммад Али нарын зургийг сийлсэн бүсийн эзэн боллоо.

300 сая ам.доллараар үнэлэгдсэн АНУ-ын боксчин Флойд Мейвейзер, Филиппиний тулаанч Мэнни Пэкьяо нарын тулаан таван жил яригдсаны эцэст баталгаажиж ийнхүү өчигдөр тулалдсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>