ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ
Энэ жилийн цэргийн албаны хугацаат татлага Ням гараг буюу 05 дугаар сарын 03-ны өдөр эхэллээ.
БХЯ, ЗХЖШ-ын даргын тушаалаар аймаг, хот, сум, дүүргийн цэргийн штабууд цэргийн насанд хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, хуулинд заасан үзүүлэлтийг хангасан залуусыг бүртгэн, тэнцсэнийг нь анги, салбаруудад шууд хуваарилж байна.Энэ жилийн хувьд цэрэг, дайчдад мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулахаараа онцлог. Цэрэг татлагын ажиллагаа бүтэн долоо хоног үргэлжлэх юм. Энэхүү цэрэг татлагын дараа өмнөх хугацаат цэргийн халагдах ажиллагааг бас зохион байгуулна гэж БХЯ-ны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.