12 настай охиныг дайрч хөнөөсөн цагдааг шүүж байна

Тэгвэл өнөөдөр Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд тухайн үед машиныг жолоодож явсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагч Ц.Ууганбаатарыг шүүж байна. Ц.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн 215.3 дах заалтад зааснаар буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн хэрэгт буруутган шүүж байгаа юм. Түүнд хавтаст хэрэг нээсэн энэхүү заалтаар бол Ц.Ууганбаатарыг буруутай гэж үзвэл гурваас таван жилийн хорих ялаар шийтгэх юм.