УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр худгийн манаач хийж байна
Харц ардын хүүхэд нарсанд хатаж, ноёны хүү гэм хийсэн ч наранд алхдагийн жишээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бишгүй олон тохиож олны нүдийг орой дээр нь гаргаж билээ. Тухайлбал, цагтаа төр түшилцэж, Нийслэлийн Засаг даргын үүргийг хүртэл гүйцэтгэж явсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр авлигын хэргээр удаан шалгагдсаны эцэст нэг өдөр хорих анги руу ачигдсан билээ.
Түүнийг өнгөрсөн оны 7 дугаар сард шүүхээр авч хэлэлцэн шүүхээс шүүгдэгч Ц.Батбаярыг гэмт буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид 2.1 жилийн хорих ял оноосон юм.
Ц.Батбаяр нь Нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж
байхдаа албан тушаалаа ашиглан 605 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан байдаг.
Тэгвэл ялтан Ц.Батбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа Мааньт дахь 415 дугаар ангид ял эдэлж байгаа аж. Ингэхдээ 415 дугаар хорих ангийн худгийн
манаач, ус түгээгчээр ажиллаж байгаа аж. Хорих ангийн худгийн манаач нь хорих
анги руу ордоггүй бөгөөд харьцангуй хөнгөн нөхцөлтэй ажилд тооцогддог юм байна.