|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Орон сууцны халаалтыг 15-наас зогсооно

Аж ахуй нэгж, албан байгууллагуудын халаалтыг энэ сарын 1-нээс зогсоосон билээ. Харин айл өрх, орон сууцнуудын халаалтыг энэ сарын 15-ны өдөр зогсоохоор болжээ.

Түүнчлэн,  энэ сарын 18-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл зуны дулааны шугам сүлжээний засварын ажлыг хийхээр болсон байна. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ зун 30-аас дээш жил ашиглагдсан нийт дөрвөн км орчим дулааны шугамыг засч шинэчлэх юм байна.

Энэ удаагийн засварын ажилд 8.2 тэрбум төгрөг зарцуулагдана гэж төлөвлөөд байгаа бөгөөд үүний зургаан тэрбум нь дулааны төв шугам буюу 379 дүгээр магистрал шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх их засварын ажилд зарцуулагдах гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.