27 настай эмэгтэйн цогцос ачсан машиныг илрүүлээ

3026
27 настай эмэгтэйн цогцос ачсан машиныг илрүүлээТээшиндээ цогцос ачиж явсан машиныг цагдаагийн байгууллага саатуулсан талаарх мэдээлэл өчигдөр олон нийтийн хуудсуудаар ам дамжин тархав. Тэгвэл уг мэдээлэл үнэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллэсэн байна. Машины тээшинд байсан цогцосны тухайд 27 настай эмэгтэй хүнийх байжээ.  
 
Хэргийн тухайд тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, "Хөрс” худалдааны төвийн гадна тоёото пирус маркийн машины тээшинд хүн байна гэсэн мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. 

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийсэн ба Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай б гэгч эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан болохыг тогтоогоод байгаа аж.  Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэрэгт сэжигтнээр тооцон төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>