ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

1238
ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭМонгол Улсын Засгийн газрын тогтоол , Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг дарга "2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/235 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлагыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.

Цэргийн зарлан дуудах хуудсыг 18-25 насны залуучуудад 93.6 хувьтай тараасан бөгөөд зарлан дуудах хуудсаа авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн  үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм. Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно.  

Монгол Улсын "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль",  Засгийн Газрын 2008 оны 194 дүгээр тогтоолын дагуу цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах хүсэлтэй 29 хүртэлх насны цэргийн алба хаасан иргэдийг сонгон шалгаруулалтаар элсүүлж, Зэвсэгт хүчний цэргийн ангиудад алба хаалгах юм.

 

            ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР

  • Баянгол дүүрэг - "Оюуны ундраа” /96-р дунд сургууль/ цогцолбор
  • Баянзүрх дүүрэг - 53-р дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг - 31-р дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг - "Ирээдүй” / 83-р дунд сургууль/ цогцолбор
  • Хан-Уул дүүрэг - 34-р дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг - 24-р дунд сургууль

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>