Ж.Мөнхбат : Бид АН-ын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг дэмжих гэж засагт хамтраагүй
Эх
орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга,
МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар
тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан 13 ахмад
дайчинд МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын одон гардуулсан юм. 1939
оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан тэдгээр 13 ахмад
дайчдын дунд Халх голын дайнд 31 дүгээр отрядын байлдагчаар оролцсон
Баянгол дүүргийн VI хорооны иргэн 97 настай С.Сумьяа, 1945 оны чөлөөлөх
дайнд оролцож явсан 94 настай, чөлөөнд байгаа бэлтгэл дэд хурандаа
Т.Бат-Очир зэрэг энгэр дүүрэн гавьяаны одонтой буурлууд байсан юм.
Энэхүү ёслолын ажиллагааны дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Ж.Мөнхбаттай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна. 


