Маргааш бүх нийтээрээ мод тарина

1016
Маргааш бүх нийтээрээ мод таринаМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ тавдугаар сарын 9-ний бямба гаригт буюу Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүлэх юм. БОАЖЯ энэ жил нийт нэг сая ширхэг мод тарихаар төлөвлөөд байгаа юм байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын хувьд энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос мод тарихаар болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ялалтын 70 жилийн ойд оролцож байгаа болон монгол дайчид анх удаа Улаан талбайд ялалтын парадад жагсч буйг мөн үүгээр бэлгэдэж байгаа юм.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Хайрын төгөл”-ийн дэргэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд мод тарих тул ийнхүү "Монгол сакура” хэмээн нэрлэдэг гоёмсог цэцэг, анхилуун үнэртэй монос модыг сонгосон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>