Ухнанд явсан хүү ямаа ишиглэсэн хойно ирэв

1838
Ухнанд явсан хүү ямаа ишиглэсэн хойно ирэвЧөлөөт бөхийн түүхэнд урьд хожид байгаагүй хачин жигтэй үйл явдал Катарын нийслэлд Доха хотод болов. Хорин хэдтэй эд барилдаж яваа залуу тамирчидтай буурал толгойтой, гэдэс суусан хижээл насны дасгалжуулагч нар барилдаж буй үйл явдлыг дэлхий нийт үзэж ёстой л нүд нь орой дээрээ гарсан нь ойлгомжтой.
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаар тэмцээнд явах багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулснаас болж тамирчид маань визний асуудалд орсон гэнэ. Энэ удаагийн азийн аварга шалгаруулах тэмцээн манай тамирчдын хувьд онцгой ач холбогдолтой байсан юм. Уг тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байдал, гаргасан амжилтаар дамжуулан дараагийн олимпийн эрх манайханд шийдэгдэх байсан юм. Гэтэл олимпийн найдвар болон эх орноо төлөөлөн бэлтгэлээ хангаад явсан тамирчид хил давж чадалгүй ичгэвэрт байдалд орон өмнөөс нь настай дасгалжуулагч нар дэвжээнд гарч ээлж дараагаар шидэгдсэний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь онцлох асуудал болоод байна. Ямартай ч Дубайд саатсан тамирчид Катараас манай урд хөршийн Бээжин хотноо байгаа бөгөөд өнөөдөр эх орондоо ирэх сурагтай байна. Манайд тамирчдийн бэлтгэлийг хариуцсан Чөлөөт бөхийн холбоо, тэр ч бүү хэл яам бий. Харин энэ талаар чөлөөт бөхийн холбооноос тодорхой хариулт одоогоор өгөөгүй байна.

Энэ талаарх мэдээллийг манайх эргэн мэдээлнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>