Оросын сансрын хөлгийн хэсэг дэлхийд унаж магадгүй

1388
Оросын сансрын хөлгийн хэсэг дэлхийд унаж магадгүй
Олон улсын сансрын станц руу хангамж хүргэхээр явсан ч даалгавраа амжилттай биелүүлж чадаагүй ачаа тээврийн сансрын хөлөг эх дэлхийн агаар мандал руу удахгүй эргэн нэвтэрч магадгүй гэж Оросын сансрын агентлагийн /ОСА/ албаны хүмүүс мэдэгдлээ.
Нисгэгчгүй "Оросын дэвшил” сансрын хөлөг дөрөвдүгээр сарын 28-нд хөөрчээ. Гэхдээ хөлөг хяналтаас гарч, одоо эх дэлхийг тойрон эргэлдэж байгаа бөгөөд аажмаар өндрөө алдаж байна.
 
ОСА-ийн мэдэгдсэнээр, "Оросын дэвшил” хөлөг Гринвичийн цагаар 1:51 цагт эх дэлхийн агаар мандал руу буцаж орж магадгүй.
 
Хөлгийн дийлэнх хэсэг нь шатах ч зарим хэсэг нь Энэтхэгийн далай болон бусад тэнгист унаж магадгүй гэж албаны хүмүүс хэллээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>